Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм хүндтэй үйл хэрэгт халуун ам, бүлээн цусаа зориулсан ахмад дайчиддаа, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэнхэр дуулгатнууддаа, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажилладаг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчиддаа Монгол цэргийн өдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол цэргийн эрдэм чадвар, эв нэгдэл даян дэлхий мөнхөд дуурсагдах болтугай.
